Бүтээлч сэтгэлгээ, орчин үеийн Adobe программ хэрэглүүр ашиглан хэвлэлийн урлалыг мэргэжлийн түвшинд эзэмшинэ. Зохиомж, өнгийн судлал, типографиас эхлэн бүтээгдэхүүний загвар хүртэл бүрэн хамарна.
Хэвлэлийн График Дизайн нь орчин үеийн харааны коммуникацийн суурь мэргэжлийн нэг юм. Логотип, ном хэвлэл, сурталчилгааны материал, сав баглаа боодол зэрэг бүтээгдэхүүний визуал дизайныг бий болгоход чиглэнэ.
Манай сургалтанд суралцагчид Adobe Creative Suite-ийн бүх гол программыг практик дадлагаар эзэмшиж, бодит ажлын орчинд нэн даруй ажиллах чадвар олж авна.
Adobe Creative Suite-ийн гол программуудыг суурийн түвшнээс мэргэжлийн түвшин хүртэл эзэмшинэ
3 жилийн хугацаанд үзэх сэдвүүд. Жил бүрийг сонгоод харна уу.
Дизайны суурь онол
Өнгийн судлал ба онол
Зохиомж ба бүтэц
Adobe Photoshop үндэс
Adobe Illustrator үндэс
Хэвлэлийн урлагийн түүх
Гар зурах ба хэлбэр
Монгол бичиг ба типографи
Adobe Photoshop дэвшилтэт
Adobe Illustrator дэвшилтэт
Adobe InDesign суурь
Лого ба брэнд дизайн
Хэвлэлийн процесс технологи
Сав баглаа боодлын дизайн
Сурталчилгааны дизайн
Бодит дадлага I
Adobe InDesign дэвшилтэт
Figma — UI/UX загвар
Видео график — Premiere
Хэвлэлийн өнгө удирдлага
Мэргэжлийн портфолио бүтээх
Бодит дадлага II
Сүүлийн жилийн бүтээл
Дипломын ажил хамгаалах
Онолын мэдлэгийг бодит дадлагаар нэгтгэх нь манай сургалтын гол зарчим юм. 2-р жилийн дадлагын хичээлүүдэд суралцагчид бодит захиалга гүйцэтгэж, мэргэжлийн портфолиогоо бүрдүүлж эхэлнэ.
График дизайны мэргэжил нь цахим болон уламжлалт медиа бүхэнд хэрэгцээтэй
Цахим бүртгэлийн маягтыг бөглөх эсвэл биечлэн сургуульд ирж бүртгүүлж болно.